Топ модель Н.Сарнай амаржиж, хоёр ихэр охинтой болжээ

“Гоёл-2019” наадмын топ модель Н.Сарнай гуравдахь хүүхдээ тээж байгаа талаарх мэдээлэл цацагдаад удаагүй байсан билээ.

Тэрээр өдгөө ТВ9 телевизийн нэвтрүүлэгч хийдэг.Өнөөдөр Хөөрхөн модел маань амаржиж ихэр охидтой болсон байна.

Н.Сарнай нь “Монгол модель” агентлагт харъяалагддаг бөгөөд загварын салбарт 14 жил ажиллаж буй туршлагатай загвар өмсөгч юм.


Түүний гэр бүлийн хүнийг Б.Азжаргал гэдэг бөгөөд Төрийн албанд ажилдаг, мөн л загвар өмсөгч залуу.

Тэд охин хүү хоёртой байсан бол хоёр ихэр охинтой болсоноор ам бүл 6-уулаа боллоо.