Бид өчигдөр Дарханаас таван настай охин алга болсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл охиныг өчигдөр орой 21:00 цагийн орчим эсэн мэнд олсон байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс  баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э /5 настай, эмэгтэй/ 08.19-ний өдрийн 16:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон. Уг мэдээллийн дагуу онгцой байдлын алба хаагчид болон цагдаа нар 2018 оны 08.20-ны өдрийн 09:50 цагаас  эхлэн Цагдаагийн газрын 82 алба хаагч, 10 автомашин, орон нутгийн 24 иргэн, нийт 106 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрлийн ажиллагаа хийгдэх үед  Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид 08.21-ний өдрийн 21:00 цагт уг хүүхдийг Улаанбаатар хотоос эсэн мэнд олсон тухай аймгийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Охиныг авч явсан этгээдийг саатуулсан бөгөөд одоогоор тайлбар авч байгаа юм байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.