Эмч нар хад жимсийг хамгийн ашигтай жимсгэнээр нэрлэж байна. Энэ жимсгэнэ нь С витамин, каротин, эфирийн тос, антоциан, антиоксидант, К, Е, Р витамин болон олон ашигтай элементээр баялаг.

Хад жимс хэрэглэснээр бодисын солилцоо идэвхжиж, дархлаа сайжирж, шүд, яс бэхжиж, бие эрүүлжиж, нүдний даралтны үед даралт бууруулдаг давуу талтай. Арьсны хуурайшилт, загатнааг арилгаж, компьютерийн ойролцоо удаан суухад нүдний ядаргааг тайлдаг.

Фолийн хүчин их хэмжээгээр агуулдаг болохоор хүний бие махбодын туяаны нөлөөллийг багасгаж, биеэс хар тугалга, мөнгөн ус, хорт бодис, кобальтыг зайлуулна. Хад жимс нь цистит, шарх, цөсний болон үений үрэвсэл, витамины дутагдал, хомхой болон бусад өвчний үед хэрэглэхэд нэн тохиромжтой жимсгэнэ ажээ.

mignews.com.ua