Шөнийн цагаар хооллох нь биед маш хортой, шингэц муутай нь үнэн боловч унтахынхаа өмнө юм уу эсвэл шөнө дунд сэрээд юм идмээр санагдах үе хүн бүхэнд л тохиолддог шүү дээ. Аз болоход ямар ч цагт идэхэд тохиромжтой, биед өгөх шим тэжээл нь өөрчлөгддөггүй хүнсний бүтээгдэхүүнүүд олон бий.

1.Бяслаг

Хэдэн хуудас сыр идэх нь өл дарахад хангалттай бөгөөд тун амархан шингэдэг аж.

2.Иогурт

Иогуртанд агуулагдах уураг нь зөвхөн өл дараад зогсохгүй өдрийн цагаар биенд илчлэг ихээр шатаахад тусладаг байна.

3.Жигнэмэг

Бүхэл үрийн гурилаар хийсэн жигнэмэг нь таныг тухтай нойрсоход ямар ч муу нөлөө үзүүлэхгүй.

4.Попкорн

Шөнийн цагаар давсгүй попкорныг санаа зоволгүйгээр идэж болно.

5.Өндөг

Чанасан өндөг нь ердөө 75 ккал илчлэг агуулдаг тул шөнөөр идэхэд асуудалгүй.

6.Ногоон өнгөтэй ногоо

Шөнө дунд босож идэх юм хайх зуршилтай бол өөртөө эрүүл ногооны салат хийж тавиарай.

7.Алимны нухаш

Шөнөөр амттай юм идэх дуртай хүмүүст алимны нухаш төгс сонголт байх болно. Нухаш дээрээ үзэм, синнамон нэмээд идэж ч болно.

8.Интоорын шүүс

Интоорын шүүс нь нойрны асуудлыг анагааж, тайван, бөх унтахад тусалдаг нь батлагджээ.

9.Гадил

Гадил жимс нь кали, магнийн агууламжаар баялаг тул тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн нойронд сайн нөлөөтэй мелатонин гэх бодисыг