Үе мултарсан баян эртэй “нийлсэн” Б.Аззаяа тун чиг намба суужээ

Дуучин Б.Аззаяа 21 насандаа ард түмний сайн мэддэг “Сүүн далай ээж” хэмээх дууг шинэчлэн дуулж, олны сонорт хүргэсэн нь бас л урлагийн тайзнаа чамгүй амжилт дагуулсан.


Харин дуучин маань өнгөрсөн намар “Алтайн хүдэр”-ийн босс Баян Базараа гэх өөрөөсөө үе мултарсан эртэй дэр нэгтгэж, хүүхдийг нь төрүүлсэн байдаг. Сингапурт хүүхэдтэйгээ амьдарч байсан тэрээр коронавирусын улмаас “настай” амрагындаа төвхөж, аль болох хүний хөлөөс дөлж амьдарч байлаа. Харин саяхнаас энд тэндэхийн төрсөн өдөр, уулзалтад очиж харагдах болсон байна. Ээж болсноос хойш бага зэрэг мяраалсаныг эс тооцвол, тун чиг намба суусан харагдана.

Түүний хүүхдийн аав Базарааг түмэн олон дуучин Д.Оюунтүлхүүрийн анхны нөхөр, топ модель Ариунцэцэг, клипчин Оюу гээд Монголын сайхан бүсгүйчүүдийг сэлгэж суудаг гээд “Баян” хочит нэрээр нь андахгүй мэднэ.

Тэрбээр хамгийн сүүлд Д.Ариунцэцэгтэй дэр нэгтгэн гурван ч хүүхдийн ижий, аав болцгоосон байсан ч, ард түмний мисс маань хүүхдүүдээ аваад төрхөмдөө буцсан гэдэг.