Эмэгтэй хүн дуугаа хураахад эрчүүд “галзуурдаг”

Эмэгтэй хүний ааш занг хаврын тэнгэртэй зүйрлэх нь бий. Энэ нь ч үнэний ортой болохыг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх болов уу.

Харин тэдний аргыг олж, ааш занг нь тэвчиж амьдрах нь эрчүүдийн хувь тавилан гэлтэй. Энэ байдал удаан үргэлжилж, эмэгтэйчүүд үргэлж муухай аашилсаар байвал, эрчүүд тэвчихээ байж, эцэстээ хосуудын харилцаанд ан цав суухыг үгүйсгэхгүй.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс уураа өөр өөрөөр илэрхийлдэг. Эрчүүд ерөнхийдөө удаан уурладаг байхад, эмэгтэйчүүд хурдан уурлаж, амархан уучилдаг. Эрчүүд уурласан учир шалтгаанаа тайлбарлаж, ахин ийм зүйл гаргахгүй байхыг хүсдэг. Харин эмэгтэйчүүд шалтгаанаа хэлэхгүй, дотроо нууцалж удаан хугацаагаар дуугаа хураадаг билээ. Эмэгтэйчүүдийн ийм занд эрчүүд үнэн голоосоо дургүй бөгөөд юу болсонг нь асуухаар “Зүгээр” гэж хэлчихээд дуугаа хураахад нь галзуурах шахдаг гэнэ.