Дуучин Г.Ариунбаатар “төрхөө” өөрчлөж эхлэв


Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан алдартанд олгодог “Чингис Хаан” одонг хүртээд буй цөөхөн хүний нэг, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар гадаад төрхөндөө өөрчлөлт хийхээр эргэлт буцалтгүй шийджээ. Тиймээс тэрээр үс засалтаа спорт халимаг болгосон байна. Түүний шинэ засалт зохицсон гэж ванлий.
Сонгодог урлагийн дүрдээ хувирахын тулд үсээ ургуулаад хэдэн жилийн нүүрийг үзсэн дуучин залуугийн хувьд дэлхийг хамарсан коронавирус цар тахлын улмаас гэр бүлийн хамт эх орондоо ирж төвхөнөсөн.

Цаг зав гарахаар Н.Багабандийн “Титэм үг”-ийг эргүүлж хардаг тэрээр дэлхийд алдартай дуурийн дуучдаасаа үлгэр авдаг аж. Мөн Н.Жанцанноров, Б.Шарав, З.Хангал гээд олон сайхан зохиолчдынхоо монгол дууг сонсож тайвшрал олж авдаг гэнэ лээ.

МУГЖ Г.Ариунбаатар багадаа хип хоп хамтлагт дуулдаг байжээ.