Нора партидаж явна

Хэдхэн сарын өмнө алс холын Итали улсаас чартер нислэг хүсч буйгаа цахимаар гуйж хэлээд, “гуядаж” хэлээд сүүлдээ чимээгүй алдарсан хүн бол загвар өмсөгч Нора.

Коронавирусын байдал Итали улсад намжсан тул загвар өмсөгч бүсгүй маань парти хэсч явах болсон тухайгаа цахим хуудаснаа нийтлэжээ.

Норагийн хувьд Mongolian next top model нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр олонд танигдсан.

Өдгөө 40 насны босго шүргэж яваа тэрээр одоог хүртэл гэр бүл зохиогоогүй. Оны өмнөхөн өөрөөсөө насаар ахимаг европ залуутай болздог тухайгаа олон нийтэд ил болгосон.