УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү, Б.Бадрахтай ханилан сууж хөөрхөн хүү охины ээж болоод байсан “Азийн хатан хаан” өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл “зүлгэн дээр гэрээ барьж, зүгээр л амьдрахыг хүсч” буйгаа өөрийн цахим хуудсаар илэрхийлж, гэр бүлээрээ амарч буй зургаа дэлгэжээ.

Цагтаа загварын сайхын бүсгүйчүүдийн нүүр царай болж явсан энэ бүсгүй Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг онгоцны шалаар дүүрэн сарнай дэвсэн угтахад хүргэж, “Эко констракшин”-ы захирал Б.Нямдавааг час улаан өнгөтэй “Инфинити” машин бэлэглэх хүртэл нь догдлуулж байсан үзэсгэлэнтэй нэгэн.

Угаасаа томоохон компанийн захирлаар ажилладаг ээжийнхээ хүчинд өнгөтэй, үнэтэй бүхнийг хэрэглэж сурсан тэрбээр “Гоёл” наадмаас “Топ модель” горьдохооргүй хэмжээний модель гэдгээ ил тодхон хэлдэг. Тиймдээ ч томоохон загварын шоунаас бусад арга хэмжээнд ер оролцдоггүй мисс Г.Оюунгэрэл гэнэт л өөрөөсөө олон насаар дүү баян айлын хүүг ирээдүйн ханиараа сонгосон юм.