Борооны улмаас долоо хоногийн дотор 4 тэрбум 700 сая төгрөгийн хохирол учирчээ


Сүүлийн үед усархаг бороо их орсны улмаас Улаанбаатар хот орчимд усны түвшин 20 см нэмэгдэж, олон жилийн дунджаас давжээ.
Энэ долоо хоног буюу долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд орсон борооны үеэр 143 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, 187 км урттай ус зайлуулах шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж үерийн усыг зайлуулсан байна.
Нийслэлийн Авто замын хөгжлийн хөгжлийн газрын дарга Б.Индра борооны улмаас эвдэрсэн авто замын талаар мэдээллэхдээ,
Чингэлтэй дүүрэгт явган хүний-1800м2, автозамын хашлага 2500м
Баянгол дүүрэгт явган хүний-800м2, автозамын хашлага-2800м
Сонгинохайрхан дүүрэгт явган хүний-1000м2, автозамын хашлага-2000м
Сүхбаатар дүүрэгт явган хүний-2600м2, автозамын хашлага-1500м
Баянзүрх дүүрэгт явган хүний-1400м2, автозамын хашлага-1800м
Хан-Уул дүүрэгт явган хүний-1000м2, автозамын хашлага-2500м эвдэрсэн байна.
Нийтдээ 14600м2 урт зам, 7300м2 явган хүний зам, 13100м замын хашлага эвдэрчээ. Нийтдээ 4 тэрбум 762,5 сая төгрөгийн хохирол үүссэн байна. Үүнээс замын сангийн хөрөнгөөс 150сая төгрөгийн засвар үйлчилгээ хийж байна.