Аймгийн Онцгой комисс өдөр бүрийн 10 цагт сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Тус мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг хэлэхдээ, “БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан нэг, “Эрдэнэт” эмнэлэг сувиллын цогцолборт тусгаарласан 11 буюу ажиглалтад байсан нийт 12 иргэний хариу “Covid-19” вирусын өвчлөлгүй гэж гарсан” гэлээ. Иймд Халдвартын тасагт тусгаарласан  иргэнийг “Эрдэнэт” эмнэлэг сувиллын цогцолборт шилжүүлэхээр боллоо. Мөн гэрийн тусгаарлалтад 71 иргэн байгаа бөгөөд эрүүл мэндийг нь өдөр бүр хянаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд, БОЭТ-ийн Халдвартын тасагт 40, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” эмнэлэг сувиллын цогцолборт 106, “Учралтбаяр” Өрхийн эрүүл мэндийн төвд 40 орыг бүрэн бэлдсэн. Шаардлагатай тохиолдолд “Баян-Өндөр мед”, “Талын булаг”, “Их тавт” зэрэг хувийн эмнэлгүүдийг ашиглахаар бэлтгэл хангаж байна.
Мэдээллийн төв