Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдааныг аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал, Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал нар удирдан зохион байгууллаа.

            Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр “Эко” хороололд зөвшөөрөлгүйгээрр барилга обьект барьж байгаа талаар иргэдээс санал гомдол ирсэнийг шийдвэрлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн бөгөөд үүний дагуу ГХБХБГ-аас Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр “Эко” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга, байгууламж барьсан эсэх болон зориулалтын дагуу газар эзэмшиж байгаа талаар 5 дугаар сарын 29-ний өдөр газар дээр нь ажиллаж 1 аж ахуйн нэгж, 5 иргэнд газар эзэмших эрхийн гэрээ болон гэрчилгээг шалгуулах талаар МХГ-т ханджээ.
            6-р бичил хорооллын 10 дугаар байрны өмнө  барилга барихаар “Сэхүүн чоно” ХХК-ийн зөвшөөрөлгүй ухсан нүхийг хэвийн байдалд оруулахаар барилгын суурь ухаж буй 720 м.кв газрыг хайрга, шороогоор дүүргэж түрж тэгшилсэн бөгөөд одоогийн байдлаар нүхийг булах ажил 80 хувьтай байна. Цаашид 20 хувь буюу 300 м.кв газарт шороо асгаж, дагтаршуулж, тэгшлэх ажил хийгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудаас суурь шороо гарах үед дүүргэлт хийгдэхээр хүлээгдэж байгаа талаар мэдээлэв.
           Хуралдааны төгсгөлд манай аймагт удаа дараа чанаргүй ажил гүйцэтгэсэн “Урагшлах” ХХК-тай холбоотой асуудлыг шалгуулах, урин дулааны цагт газар шороо, барилгын ажил нэлээд хийгдэж байгаа тул ХАБЭА-н асуудлыг анхаарч ажиллах, хөрөнгө оруулалтын ажлууд дээр барилга захиалагчийн хяналтыг сайжруулах зэрэг үүрэг даалгавар өглөө.
Мэдээллийн төв