2019 оны амжилтаараа аймгийн алдарт уяач цолны болзлыг хангасан уяачид болон оны “Тэргүүний унаач хүүхэд”-ийн шагналыг сар шинийн баярын үеэр гардуулах байсан боловч COVID-19-ийн нөхцөл байдлын улмаас шалтгаалан хойшлогдоод байсан билээ.

        Тэгвэл өнөөдөр аймгийн алдарт уяач цолны болзол хангасан “Эрдэнэт хурд” галын уяач М.Ганзориг, Баян Өндөр сумын уяач Б.Цэвээнсүрэн, Ц.Пүрэвсүрэн, Н.Пүрэвсүрэн нарт аймгийн алдарт уяач цол, 3-р сургуулийн 9-р ангийн сурагч Д.Бүрэнбаатар, “Ирээдүйн одод” сургуулийн сурагч Б.Батцэнгэл, 20-р сургуулийн 5 дугаар ангийн сурагч Б.Цэнд-Очир, 15 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч Б.Ган-Эрдэнэ, “Маргад” сургуулийн сурагч Б.Тамир нарыг шилдэг унаач хүүхдээр шалгарсан тул шагналыг нь гардуулан өглөө.
         Шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар Ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулав.
Мэдээллийн төв