Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал энэ онд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тодруулбал тэрээр Говил багт баригдаж буй Багийн төвийн цогцолборын барилгын ажлын явцтай танилцсан юм. Одоогоор уг ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэхүү барилга нь энэ онд ашиглалтад орох бөгөөд тухайн багийн Өрхийн эмнэлэг, цагдаа, багийн Засаг даргын ажлын алба байрлана.

Мөн номын сан, Иргэний танхим байрлах юм. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртох ач холбогдолтой. Дээрх ажилтай танилцах үеэрээ Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал гүйцэтгэгч компанийг ажиллах хүчээ нэмэгдүүлж, ажлаа  хугацаандаа дуусгах хэрэгтэйг анхаарууллаа.

Яг үүнтэй ижил барилгыг энэ жил Баянцагаан, Эрдэнэ багт барьж буй.
Мөн Говил багийн 2-р сургуулийг 250 хүүхэд хүлээн авах хүчин чадлаар өргөтгөх ажилтай танилцлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж уг ажил нь он дамжиж үргэлжилнэ. Энэ жил суурийн ажлаа дуусгах юм.