Монголын Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд барилдах 128 бөх аймгийн БТСГ, Үндэсний бөхийн комисст бүртгүүлж дуусчээ.

        Энэ жилийн наадамд Улсын харцага 1, аймгийн арслан 13, аймгийн заан 3, аймгийн харцага 4, аймгийн начин 22, сумын заан 44, сумын харцага 3, сумын начин 7, залуу бөх 31 оролцож, уран мэх, шандас хүчээ сорин барилдахаар болжээ.
Мэдээллийн төв