Норабанчэн гэгээнтэн Говь-Алтайд айлчлав

Одоогоос таван жилийн тэртээ Лхасын орны томоохон төлөөлөгч нар Норабанчэн гэгээнтэний хойд дүрийг тодруулж байв. Олноо царайлаг гэгээнтэн гэж алдаршсан Норабанчэн гэгээнтэн өчигдөр Говь-Алтай аймагт айлчилж, сүсэгтэн олонд ном айлдав.


Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Говь-Алтай аймгийн ЗДТГ болон Дашпэлжээлин хийд, сүсэгтэн олон номын заллага айлтгасны дагуу заларлаа” гэжээ.
Говь-Алтай аймгийн ихэнх суманд энэ зун маш ган гачигтай, мал тарга тэвээрэг муу байгаа. Тиймээс гэгээнтэнг нутагтаа залсан бололтой.