Мисс Х.Бадамгэрэл казах бүсгүйчүүдтэй уулзалт хийлээ


Топ модель, мисс Х.Бадамгэрэл Баян-Өлгий аймагт ажиллаж, казах бүсгүйчүүдтэй уулзалт хийжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа “Баруун хязгаартаа ирээд өчигдөрхөн уулзалт хийх зараа тавиад зар тавьсан даруйд Өлгийчүүд битүү холбогдсоор 70 орчим охид бүсгүйчүүд ирж, 6 залуу зургаа авахуулж үг солихоор ирж гэнэтийн хийсэн Лeкц,уулзалт маань хүлээлтээс давж Өлгийгийхан намайг тас тэвэрч шажигнасан алга ташилтаар уулзалтаа дуусгаваа Сайхан заншил нь дэндүү зочломтгой ассан бадарсан хүнийг боддог сайхан хүмүүс юмаа гэж бахархан бахдаад сууж байна.

 

БаянӨлгийд Ханат гуайх гэсэн үнэхээрийн сэтгэлтэй айл халамжлан байрлуулж газар үзүүлж, төгсгөлд нь MJS ийн удирдлагууд маань тав тух сэтгэл гаргаж сайхан үйл ажиллагаа зохион байгуулж дэндүү гоё энeрги цуглуулж чадлаа. Сайхан сэтгэлт бүх хүнд баярлалаа Зорьж ирсэн бүх зочиддоо баярлалаа. Хүссэн зорьсон мөрөөдсөн бүхэн нь биeлэгээ” гэжээ.