Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийг Байгаль орчны яамны сайдаар томилсон. Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн яамныхан дэлхийг хамарсан цар тахлын үед сайн ажилласан сайдаа ёслол төгөлдөр гаргаж өгчээ.

Эрүүл мэндийн яамны сайдаар Б.Цогтбаатар томилогдсон. Тэрээр өнөөдөр ажлаа хүлээн авч байгаа юм.
Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарыг удирдаж байх хугацаандаа хамгийн сайн ажилласан сайд гэх олны сайшаалыг хүртээд буй.


Ирэх жилүүдэд манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийг экспертүүд хэлдэг. Түүнд шинэ Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх ихээхэн найдлага төрүүлж буйгаа илэрхийлж амжсан.