НҮБ-ын элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа эмээ боллоо.

Түүний нөхөр Ноёд группын ерөнхийлөгч Буяндорж өмнөх амьдралаасаа Б.Алдар хэмээх хүүтэй. Дагуул хүүгээ өөрийн хүү шигээ хайрлаж өсгөсөн дуучин Ариунааг хүү Б.Алдар нь хүртэл төрсөн ээж шигээ хайрладаг гэдгээ илэрхийлдэг.

Тэгвэл том хүү Б.Алдар нь аав болж Дуучин Ариунаа ихэд баярлаж сууна.Дуучин маань цахим хуудаснаа “Хайрын үр нуган үр мэндэллээ. Биднийгээ эмээ болгож хайр, баяр, баясгалан бэлэглэсэн бэр Уянга, хүү Алдараа минь гал голомтоо бадрааж, эрүүл саруул, энх тунх байж, амьдрал нь дэвжин дээшилж байхын ерөөлийг ээж нь өргөе! хэмээсэн байна