Орхон аймгийн Статистикийн хэлтсээс өнөөдөр сэтгүүлчдэд хийсэн мэдээллээр аймгийн нийгэм эдийн засгийн байдал 2020 оны 2-р улиралд өссөн дүнтэй гарчээ.

СOVID-19 цар тахлын улмаас дэлхий нийтээр эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт зарим нэг талаар сөрөг үзүүлэлт илрээд байна. Манай аймгийн хувьд ч мөн дэлхийн металлын бирж дээрх зэсийн ханш болон бусад хүчин зүйлээс шалтгаалан зарим нэг цөөн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлжээ. Тухайлбал, Авто тээврийн үйлчилгээний орлого 23.5 хувиар, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 9.6 хувиар, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн борлуулалт 4.4 хувиар буурсан байна.
Харин олон нааштай үзүүлэлттэй гарчээ. Үүнд:
• Төсвийн орлого 32.8 хувиар өссөн
• Нийгмийн даатгалын сангийн орлого 20.7 хувиар өссөн
• Гэмт хэргийн гаралт 21.3 хувиар буурсан
• Гэмт хэргийн илрүүлэлт 0.1 пунктээр өссөн
• Худалдаа, нийтийн хоолны бараа гүйлгээ 8 хувиар нэмэгдсэн
• Барилга угсралт, их засварын ажил 2.1 дахин өссөн
• Нийтийн аж ахуйн орлого 11.6 хувиар өссөн
• Ахуйн үйлчилгээний орлого 7.4 хувиар  өссөн
• Халдварт өвчний гаралт 8.4  продицимилээр буурсан байна.
Мэдээллийн төв