Хэдхэн хоногийн өмнө японд үртэй хүн бүрийн зүрхийг өвтгөсөн аймшигт хэрэг гарав.

3хан настай охиноо цоожлоод эрэгтэй хүнтэй уулзахын тулд 8хоног хаяж явсан байгаа юм. Охин ээжийгээ гэртээ ирэхэд амьсгал хураасан байжээ

Ээж болох эмэгтэй 24настай, асрамжын газар өссөн. Ажилдаа явахдаа бас өөрийгөө зугаацуулж явахдаа хүртэл охиноо 2,3хоногоор хаяад явдаг байсан байгаан.
3 настай охиноо аавд нь үлдээгээд 2хон цаг гарч чаддаггүй надад бол үнэхээр аймшигтай, элэг зүрх эмтрэм байгаа ч энэ ээжийг бас зүхэж хараамааргүй байгаа юм. Харааж зүхэх амархан.

Хүн гэдэг хайр байхгүй бол “ХҮН” болдоггүйн тод жишээ. Энэ эмэгтэй эхээс төрөөд ямар амьдрал туулж ирснийг яагаад асрамжийн газар өссөнийг би мэдэхгүй ч
ХАЙРлагдаж өсөөгүй гэдэгт нь итгэлтэй болж ирэв.

1.
Асрамжийн газар өссөн хүн бүр ийм болохгүй ч маш хатуу дүрэмтэй, өнөөдөр амралтын өдөр юм чинь ээждээ эрхлээд оройтож унтана гэх мэт бидний амьдралд байдаг жижигхээн эрх чөлөө тэнд байхгүй.
Хичнээн хүүхдэд хайртай сайн асрагч байгаад ээж аавын хайр энэрэлийг орлож чадахгүй.

2. Инстаграмд нь

Дандаа гоё идэж ууж зугаалж байгаа зураг видео. Гэхдээ цаанаа нэг тийм гунигтай өөрийгөө олоогүй, намайг тоогооч хараач гэсэн аягтай. Өөрийн “сул талаа” гаргахаас айдаг. Хүнээс тусламж хүсэхээс айдаг.

3. Эрэгтэй хүнд таалагдахын тулд хүүхэдтэй гэдгээ нуусан, хүүхдээ хаяад өөрөө эрэгтэй хүн дээр гүйж очдог нь өөрийн гэсэн үнэ цэнэгүй,хайраар дутаж өссөн эмэгтэй хүний нийтлэг шинж.

Сэтгэлзүйн олдмол хөгжлийн бэрхшээл гэж байдаг. Энэ нь хүн 0〜7nasandaa асран хамгаалагчдаа ( аав ээж эмээ өвөө гэх мэт) хайрлагдаж хайрын нандин холбоо үүсгэж чадаагүйсээс үүсдэг бэрхшээл.
Загнах зодох чичлэх гоочлох, буруутгах, хайхрахгүй орхих, сэтгэлийг нь сонсохгүй тулгах, чамайг байхгүй бол сайхан амьдрах байлаа, чамд бүхнээ зориулж байхад чи ээжийгээ ингэж гомдоолоо гэх мэт жижиг болон том сэтгэлзүйн дарамтанд байсан хүүхэд хүнийг хайрлаж мэдэхгүй өснө. Өөртөө итгэлгүй хийсвэр зүйлээс аз жаргал хайдаг.
Хайрлаж мэдэхгүй ч байгалиасаа өөрийг нь хайрлах өөрийнх нь орон зайг хүлээн зөвшөөрөх хэн нэгнийг үргэлж эрэлхийлсээр байдаг. өөрт нь таатай хандсан хэн нэгнээр юугаа ч солиход бэлэн болдог.
Гэмт хэрэг хийж хүний амь хөнөөсөн ихэнх өсвөр насны хүүхдүүд ийм бэрхшээлтэй байдаг ба тэдэнд ээж гэх нэг мэргэжилтэн гаргаад яг л нялх хүүхэд шиг угжиж хооллож асарч эрхлүүлэх маягаар сэтгэлзүйн засал хийдэг байгаа.

Намайг ажиллаж байхад манай ажлын сэтгэл зүйч эгч (非常勤臨床心理士)нийгэмд маш том албан тушаал сахидаг боловч ийм бэрхшээлтэй олон хүн байдаг. Одоо, өөрөө эмч хэрнээ хүүхдээ хайрлаж мэдэхгүй эмэгтэй хүний кэйстэй ажиллаж байгаа гэж хэлж байсныг санаж байна.

Хөгжсөн хөгжөөгүй аль ч улсад ийм бэрхшээлтэй хүмүүс байгаа.
Манай оронд ч хүүхдээ зөв хайрлаж чадахгүй “гэмтээдэг” ээжүүд байдаг шүү.
Хүүхдээ бүрэн бүтэн юугаар ч дутаалгүй өсгөе гэж эцэг эх болсон хойно хүн бүр л боддог.
Гэхдээ юу юунаас илүү хүүхдэд хэрэгтэй зүйл бол яалт ч үгүй ХАЙР ХАЛАМЖ.

Сэдвээс жаахан гажвал

Би 2хүүхдээ ганцаараа өсгөж байхдаа бодсон.
Хэрвээ намайг үхчихвэл миний 2хүүхэд яах бол гэж…
1. Япон улс асрамжиндаа авна. Гэвч тэд маань хайраар дутна.
2. Миний ээж аав ах дүү аваад өсгөх л байх
Гэхдээ өөрийн амьдралтай хүмүүс бүхнээ зориулах уу
3. Аав нь аваад өсгөх байх
Тэр үед өөр гэр бүлтэй болсон бол яах уу?
Хойд ээж нь яг өөрийн хүүхэд шиг хайрлах уу

Надад хүнээс гуйхааргүй амьдрах боломж бололцоо байсан уу байсан. Ажил байна мэргэжил байна.
Хүүхдүүдтэй чинь хамт хайрлаад явъя гээд байдгаа барьдаг хүн ч байсан.
Муу санаатайн болохоор Хэрвээ би үхвэл ? гэж бодоод хүүхдүүдээ ааваас нь холдуулахгүй гэж шийдсэн.

Хүүхэд хайраар дутахад амьдрал нь ямар айхтар рисктэй болдгийг ээж аавууд минь ойлгоосой.
Нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж амьдралаа авч үлдээсэй. Үүргээ ухамсарладаг байгаасай. Ялангуяа бага насны хүүхэдтэй хүмүүс❣️

Адилхан 3настай охинтой би тэр жаахаан охиныг бодохоор элэг эмтэрч охиноо тэврээд уйлахаас цаашгүй л байна.
Бурханы орондоо сайхан нойрсоорой бяцхан сахиусан тэнгэр минь😢