Т.Дэлгэрмөрөн, Ананда нарын ”Гэр бүл”-ийн шоу“Боловсрол” суваг телевизийн уран бүтээлчид “Гэр бүл” реалити шоуг бэлтгэн хүргэсэн билээ.

Энэхүү шоунд дуучин Т.Дэлгэрмөрөн, түүний охины ээж н.Ананда нар оролцож, 10 хоногийн амьдарлаа илэн далангүй харуулсан. Энэ гэр бүлийн асуудал өнгөрсөн өвлийн турш олны анхаарлын төвд байсан.

Эцэст нь тэд хууль шүүхээр шийдүүлэхээр болсон .Уг шоунд яагаад оролцох болсон талаар дуучин Т.Дэлгэрмөрөн “Миний амьдралд тохиолдоод байгаа үл ойлголцол адармаатай зүйлийн тухай энэ шоугаар гарах юм шиг байна. Бидний дотоод асуудал шүүх цагдаагийн хэмжээнд очсон байгаа. Уг нь бол би энэ бүхнийг хүсэхгүй байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ бид учраа олж магадгүй юм” гэж бичиж байсан билээ.

Харин н.Ананда “Миний зүгээс албан ёсны сошиалд мэдээлэл тавиагүй. Нөгөө талаас маш их зүйл сошиалд оруулдаг. Би маш нухацтай бодож үзсэний үндсэн дээр энэ шоунд оролцохоор боллоо” хэмээсэн байсан.Уг шоуны төгсгөлд хосууд маань эвлэрч нэг ч гэсэн гэр бүл элэг бүтэн болсон.

Хосуудын хувьд эргэж нийлээд тун аз жаргалтай байгаа бөгөөд эх сурвалжийн хэлж буйгаар Удахгүй бүл нэмж, шинэ хүнээ өлгийдөж авах гэж байгаа гэнэ.”Гэр бүл” шоуны төгсгөлийн 2 дугаар дээр хөл хүнд гэдгээ нуух гэж их л хичээсэн сурагтай .