Наадам болох гэж байгааг тохиолдуулан бөөрөнхий хуушуурны хамгийн шилдэг жор орууллаа шүү.


1. Гурилаа зуурахдаа 1 ширхэг өндөг, 100мл орчим сүү хийгээд дээрээс нь бүлээн усаар нялцгай биш шингэвтэр зуураад 2 цаг амраана.

2. Үхрийн татсан мах + 1ш сонгино, 7,8 хумс сармис хамтад нь хийгээд бүхэл том ширхэггүй болтол блэндэрдэнэ эсвэл машиндана. хар перец, давсаар амтална. Бүгдийг өөрийн амталгаагаар тааруулна.

3 Гурилаа мантуун бууз хийдэг шиг том том таслаад гараараа үзүүрийг нь чимхэлж, том болгож байгаад махаа ахиухан хийгээд сайн чимхэнэ. 10 минут амраана.

4. Гарандаа багахан тос түрхээд хуушуураа элдэхээс өмнө дараад хавтгайлна. Махаа тараагаад тэгээд зөөлөн томруулж элдэнэ.

5. Тосоо халааж байгаад 1, 1-ээр нь шарна.