Аялж зугаалж байх үедээ гол гатлах шаардлагатай тулгардаг. Хэрвээ гаталж байхад машин унтарвал асаах үйлдэл хийхгүйгээр даруй татаж гаргаад доорх дарааллаар шалгана уу.

Таны машин БЕНЗИН хөдөлгүүртэй бол
Aгаар шүүгч норсон эсэхийг үзнэ
Свечэг авна

Сорох хоолойд хуримтлагдсан усыг соруулж авна

Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна

Түүний дараа буцаан эд ангиудаа угсарч машинаа асаана

Таны машин ДИЗЕЛЬ хөдөлгүүртэй бол
Aгаар шүүгч норсон эсэхийг үзээд норсон бол дараагийн алхамд шилжинэ
Халаагчийг авна

Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна

Түүний дараа буцаан угсарч машинаа асаана

Аливаа голоор гарахын өмнө гарам байгаа эсэхийг шалгах, ус ихтэй үед нутгийн хүмүүсээс хаагуур гарч болохыг лавлаж асуух, залгууралгүй бууж усны төвшинг шалгах хэрэгтэй.

Хэрвээ голоор гаталж байхад САЛОНД УС ОРЖ ирсэн бол дараах дарааллаар цэвэрлэж, үнэргүй болгоно.

Mашин доторх сандлуудыг авч хивсэнцэрийг хуулна

Цахилгаан залгууруудыг салгана
Бүх хаалга цонхийг нээж хатаах хэрэгтэй
Хивсэнцэрийг хуулаагүй удсанаас болж хивсэнцэрийн доорх цулхай өмхийрч, эвгүй үнэр гаргах. Мөн шалаар явсан цахилгааны утсанд масс өгөх, цахилгаан утасны шонг гэмтээх, хөндийрүүлэх улмаар аль нэг систем ажиллагаагүй болох эрсдэлтэй байдаг.