УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай гэр бүлийн хамт Тайланд улсад 4 сар гаруй гацаад байсан билээ.

Тэгвэл тэрээр саяхан Монголдоо ирж, 21 хоногийн тусгаарлалтад ороод тусгаарлалтаас гарсан байна.

Тэрээр тусгаарлалтанд байх хугацаагаа үр дүнтэй, бусдад тустай өнгөрүүлэх зорилгоор багачуудад зориулан англи хэлний хичээлийг зааж байсан билээ.

Тэрээр цахим хуудаснаа “Халуун ам бүлээрээ ямар сайхан юм. Их саналаа. Гэр бүл хамгийн дээд жаргал.” хэмээн нийтэлжээ.