Мисс, загвар өмсөгч Ю.Балжидмаа сүүлийн үеийн загвар өмсөгчид дундаа хамгийн нуруулаг царайлаг нь. Дөнгөж нас 20 гарч яваа Ю.Балжидмаа залуусын дунд нэр хүндтэй Г.Анархүү гэдэг залуутай амьдарч, өнгөрсөн намар хүүтэй болсон.

Ю.Балжидмаа бяцхан хүүгийнхээ зургийг инстаграмдаа оруулжээ. Бяцхан хүү нь аавтайгаа өвчсөн мэт адилхан ажээ.

Энэ хүү мисс Ю.Балжидмаагийн анхны хүү бол Г.Анархүүгийн хоёр дахь хүүхэд. Г.Анархүү анх Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид гуайн зээ охинтой хамт амьдарч хөөрхөн охинтой болсон ч залуус тус тусын замаа хөөж, хоёулаа дахин хайр сэтгэлтэй учирч аав, ээж болсон аж.

Ээж болоод тун ч намбатай харагдах болсон загвар өмсөгч Ю.Балжидмаа ажлаа түр хугацаанд завсарлан хүүдээ анхаарал хандуулж буй бөгөөд бяцхан хүүгээрээ гоёсон хосуудын хувийн зургуудаас хүргэж байна.