Миний амьдралд ганцхан сайхан бахдам ялалт бий.

Анх 8-р ангидаа түүнийг харчихаад, дотроо нэгэн чухал шийдвэр гаргасан юм. Чамтай сууна даа … гэж.

Ингэж бодсоныхоо маргаашаас эхлэн түүний нүдэнд өртөх гэж сургуулийн бүх л төрлийн арга хэмжээ, олимпиад, уралдаан тэмцээнд бэлтгэн, өөрийгөө харуулахыг зорьж, зорьсондоо бас хүрдэг байв.

Зөвхөн Мокигийн өмнө хурдтай гэдгээ нотлох гээд 1500м-ийн гүйлтийн тэмцээнд шүд зуун түрүүлж, турнекин дээр 20 суниаж, сунадаггүй биеэ сунгаж байлаа. Бүх л төрлийн хичээлийн олимпиадад амжилт гаргаж, 9-р анги төгсөхдөө сургуульдаа 1-рт жагсав. 2 жилийн турш шохоорхон харсны эцэст 10-р ангидаа анх удаа дугаарыг нь асууж, бид дахин 2 жилийн турш өдөр шөнийг ялгалгүй мессежээр харилцдаг байв. Өдөр бүр тааралдаж, харц тулгарах хэдий ч ичээд зугтаадаг байсансан. 11-р анги төгсөх үед бид анх удаа уулзалдаж, гадаа ярилцаж алхдаг болов. Хэдэн сарын турш хамт алхасны дараа би түүнээс “2-уулаа хөтлөлцөх үү?” гэж асуусан. Анх удаа л биенд нь хүрсэн нь энэ. Арчаагүй эр хүн дээ биш, тийм ариухан үерхэл ингэж эхэлсэн түүхтэй. Тэврэлдэх, үнсэлцэх бол хожим оюутан насанд л эхэлсэн. 2-р курсээс хойш хаа нэг хамт хоноглохдоо тусдаа хөнжил нөмрөөд, шөнөжин ярилцаж хэвтэнэ. Би та нарын бодож байгаа юмыг боддог байсан ч гомдоочихвий гэж айгаад, түүнийг хайрладаг байсан. Гэхдээ 4-р курстээ бид анхны хүүгээ олсоон.

Хайр дурлал минь алгуурхан тусмаа хүчтэй, зорилготой учраас бат бөх юм болов уу гэж боддог.

Одоогоос 10 жилийн өмнө мэдэрсэн сэтгэл догдлолыг өнөөдөр би дахин дахин мэдэрч байна. Тэгээд л би энэ ялалтаар бахадмаар санагдлаа.

Би шийдвэрээ гаргасан учраас л ялсан. Бүх эрчүүдийг ялагч байгаасаа гэж хүсч байна би.

Зарим эрчүүдийн өвөртөө оруулаад байгаа олон сайхан хүүхэн, мөнгө, эрх мэдэл огтын ялалт биш шүү!!! Тэдний өмнө би нүүр бардам, ихэмсэг байдаг. Харин ганцхан эмэгтэйн дотор чиний үнэт зүйл, жаргалтай сайхан амьдрал чинь цөм бий!

Манай пэйжид #LIKE дарж нэгдээрэй! 🙂