Монголын загварын ертөнцөд өөрийн өнгө төрх байр сууриа олсон хүн бол топ модель О.Уянга. Өдгөө Увс нууранд аялж яваа тэрээр өөрийн цахим хуудсандаа

“Увс нуурын мандалд

Усны шувуу найрлана

Уйдаад салчих аргагүй


Уянга цэнхэр нуураа… “ хэмээн уянгалжээ. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр хэдийгээр мэргэжлийнхээ дагуу ажиллаагүй ч гэлээ, загварын ертөнцөд гаргасан амжилтаараа үе тэнгийнхээ охид бүсгүйчүүдийг алмайруулдаг.
Урд хөршид багагүй хугацаагаар сурч боловсрон, хятад хэлний уралдаанд тэргүүн байр хүртэл эзэлж байсан топ бүсгүй маань ихэр охидтой. Б.Оргил гэх үе тэнгийн залууг ханиараа сонгосон.

Хоёр хүүхэд төрүүлсэн гэхэд итгэмээргүй гоолиг сайхан биетэй О.Уянга загварын тайзнаа гунхаж, өөрийн гарын шавь нараа бэлтгэхийн сацуу гэрийн сайн эзэгтэй, халамжтай хань, сайхан ээж байх үүргээ ягштал биелүүлдэг гэсэн.