Хүний даашинз “хулгайлсан” мисс Ө.Буянхишиг Ерөнхийлөгчийн экс хүргэнийг сонгов уу

Мисс, загвар өмсөгч, фото модель, бизнесмэн гэх чамгүй олон цол гуншинтай явсан Ө.Буянхишиг гэр бүлтэй болоод нэг хэсэгтээ л сураг алдарсан. “Мөнгийг араасаа гүйлгэдэг мисс” хэмээн цоллуулж, нүцгэн зургийн цомгоороо бэлтэй эрсийн нүдийг хужирлаж байсан энэ бүсгүйн нөхөр нь ч мөн өмнөх амьдралаараа олонд танигдсан залуу бий. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуунаатай 2012 онд Хөвсгөл далайн эрэг дээр нижгэр хуримлаж байсан ч, төдий л удалгүй туурга тусгаарласан “паян”-тай эр.


Гоо сайхны мэс заслаар өмнөхөөсөө эрс өөрчлөгдсөн мисс Ө.Буянхишиг түүнийг ханиараа сонгож, үрийн зулай үнэрлэснээр загварын ертөнцөөс ч чимээгүйхэн холдсон юм билээ. Түүгээр ч зогсохгүй, царай төрх нь өөрчлөгдсөн шигээ хүсэл сонирхол нь ч өөрчлөгдөж, уран зураг сонирхдог болоод удаж буй. Харин саяхан ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дуучин Э.Адъяасүрэн түүнийг өөрийнх нь цор ганц загвараар захиалж хийлгэсэн даашинзыг өмсч, төрсөн өдрөөрөө гоёж явсныг илчлээд авсан.


Дуучин бүсгүй даашинзныхаа эвдэрхий цахилгааныг янзлуулахаар дизайнерт өгсөн ч, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр мисс бүсгүйд түрээсэлж өмсүүлсэн нь ийнхүү илэрсэн байдаг. Гэсэн хэдий ч, дуучин бүсгүй хүн чанар гаргаж цахим орчин дахь постоо устгасан бол, хүний даашинз “хулгайлж” өмссөн гэх мисс Ө.Буянхишиг өдийг хүртэл хээнцэр зургаараа гоёсоор явна.