Н.Номтойбаярын эцэг эх өөрсдийгөө буруутгаж явна

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт наадмын өмнө шүүхээс 5 жилийн ял оноосон байдаг. Шүүхийн шийдвэрийг түүний гэр бүлийнхэн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, давж заалдахаар зэхэж буй сурагтай.

Н.Номтойбаярыг хоригдож байх үед түүний ээж Д.Хулан “Номтоо намайг нэг хүнд манай ээж аягүй гоё хүн байдаг. Үсээ намируулаад машин бариад явах нь бүр гоё. Та таних уу манай ээжийг…гэж хэлснийг хожим нь дуулаад их баярласан.

Миний хүү шиг намайг магтдаг хүн байхгүй ээ. Миний хүүг алуурчин, хүчирхийлэгч гэсэн. За уучлаарай, болиочээ. Тайшир хар залуугийн хэн дээрлэхүүлж байна түүнийг өмөөрдөг байсан.

Надад ч тийм зан бий. Бид хоёрын балай цус нийлээд хүүхдээ хувьсгалч болгочихлоо” хэмээн халаглан ярьсан.