Хөтлөгч Г.Анхаа гэр бүлтэйгээ эх орондоо иржээ

“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин Г.Анхбаяр түүний гэргий Дөлгөөн нар эх орондоо иржээ.

Тэд өнгөрсөн өвөл нийслэлийн утаанаас холдонгоо хөгшин европт гэр бүлийн аялал хийхээр зорьсон ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тэндээ таг гацсан.

Олон сар гадаадад байсан тэд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн байна. Тэрбүүхэл, тусгаарлалтын хоногоо дуусгаад орон гэртээ танил найз нөхөд, ах дүүсээ урин дайлж цайлж яваа сурагтай.

Түүний хувьд “МСS”-ын хүргэн болж, бяцхан охинтой болсон.