“Баян” Ж.Баясгалангын гэр бүл Хорьдол сарьдагт аялж явна

Жүжигчин гэхээсээ илүү алтны магнат гэдгээрээ олонд танигдсан “Баян” Ж.Баясгалан 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН-д элсэн хөрөнгө хаяж, тус намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн боловч амжилтыг эс олсон.

Гэр бүлээрээ экстрим спортод “нугасгүй” гэдгээ тунхагладаг тус гэр бүлийнхэн өдгөө Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдагийн нуруунд аялал хийж яваа ажээ. Энэ тухай түүний гэргий Мөнхтуяа өөрийн цахим хуудаснаа нийтлэж, зурагнаасаа илүү үзэсгэлэнтэй байгальтай гэдгийг зарлан тунхаглаж, олон олон аялагчдыг тус нуруунд аялахыг уриалжээ.

Тэдний гэр бүлийн хувьд Бугант мандал ХХК ХХК, ҮҮРТГОУЛД ХХК ХХК, Кинодрамын А групп ХХК, ҮҮРТГОУЛД ЭНЕРЖИ ХХК, Би Жэй Ди Жи ХХК-уудад хувь эзэмшдэг гэдэг.

Авилгалтай тэмцэх газар өгсөн хөрөнгө орлогийн мэдүүлэгтээ 2 тэрбум 988 сая төгрөгийн хөрөнгөтэй гэжээ.