Ц.Оюунгэрэл ашигтай уурлахыг зөвлөв

Сүүлийн жилүүдэд “Жорлонгоо өөрчлөе” төслөө амжилттай хэрэгжүүлж яваа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл уураа уран бүтээл болгож ашиглах ухааныг ээжээсээ эзэмшсэн тухайгаа “Идэрээгийн подкаст” ярилцлагад орох үедээ дурьджээ.

Тэрээр “Ээж маань намайг чи их ууртай хүүхэд. Чиний уурыг юм л болгох хэрэгтэй байна.

Ууртай байгаа дээрээ гэрээ цэвэрлэ, ууртай байгаа дээрээ хувцсаа угаа гэх мэтээр сургадаг байсан.

Би ер нь ууртай байхдаа гараасаа олон зүйл гаргаж чаддаг шүү” хэмээн ярьжээ.