2017 онд  Д. Гантулга УИХ-ын гишүүн байхдаа хүчингийн хэрэгт холбогдож, ѳнгѳрѳгч хавар гишүүний эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт өгсөн билээ. Тэгвэл экс гишүүнийг гэм буруутай эсэхийг дэнслэх шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хуралд Ч.Наранзаяа, Д.Гантулга нар ирсэн ч экс гишүүний нэг  өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй  тул шүүх хурлыг ирэх сарын 12 хүртэл хойшлуулсан. Хурлын дараагаар тус хэргийн хохирогч гэх Ч.Наранзаяа бүсгүй манай сайтын дуранд анх удаагаа ѳртлѳѳ. Тэрбээр анхандаа өөрийгөө Ч.Наранзаяа биш, хүн андуурч байна гэж мэдэгдсэн ч мөн гэдгийг эх сурвалжууд баталсан юм.