Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг “хөх томруулах” мэс ажилбар хийлгэжээ

Бодибилдинг, фитнессийн “домог” болохыг мөрөөддөг гавьяат тамирчин Г.Угалзцэцэг бие галбираараа баргийн эрийг дагуулахааргүй булчинлаг эмэгтэй.

Гуч гарсан насандаа уг спортоор хичээллэж эхэлсэн тэрбээр өдгөө Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер тамирчин болтлоо өөрчлөгдөөд байгаа.

Нөхөр нь шүүгч, дасгалжуулагч бол, охин нь мөн л “Бикини модель” төрөлд амжилт гаргаж яваа тамирчин.

Сүүлийн үед шоу нэвтрүүлэг, томоохон арга хэмжээнд оролцох нь ихэссэн гавьяат тамирчин маань гоо сайхандаа “хөрөнгө оруулалт” хийж, хөхөө томруулсан гэх яриа олны дунд тархжээ.

Анхны тэмцээн уралдааны зургуудтай нь харьцуулбал, үнэхээр түүний хөх мэдэгдэхүйц хэмжээгээр томорсон харагддаг.

Хамгийн сүүлд “Бурханы авралаар та ирэв үү” шоунд тэвхийсэн том цээжтэй ирсэн Г.Угалзцэцэг ч цахим хуудсаа нүцгэн зургуудаар баяжуулж суугаа.
Мэдээж, тэр энэ бүхнээ жин нэмсэнтэй холбож тайлбарлаж болох ч олонд танигдсан дотоод, гадаадын тамирчин эмэгтэйчүүд ихэвчлэн хөхөө томруулсан байдаг нь нууц биш.

Бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэхээс өмнө болон дараа ч түүний хөх ингэтлээ олны анхаарлыг татаж байсангүй. Харин дөч гарсан насанд нь том размерын хөхний даруулганд ч багтаж ядан харагдах энэ “бүтээл” спортынх уу, мэс ажилбарынх уу гэдэг нь олон эмэгтэйн сонирхлыг татах биз ээ.