Баян эрээс татгалзсан загвар өмсөгч Э.Оюунбилэгийн нандин зургууд

“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгээр олонд танигдсан загвар өмсөгч Э.Оюунбилэг өнгөрсөн дөрөвдүгээр сард амаржиж, охинтой болсон билээ. Шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ гэр хороололд амьдардаг гэдгээ нуугаагүй модель бүсгүйг баян эрчүүд болзоонд урьж, байр машин хүртэл амлаж байсан гэлцдэг. Хэн нэгний хэтэвчинд “амьдрах”-ыг хүсээгүй тэрбээр гэрэл зурагчин залууг ханиараа сонгож, жаргалтай амьдарч яваа.


Өмнө нь “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Т.Түвшинтөр гэх залуутай үерхэж байсан ч, төд удалгүй хоёр тийш болсон бөгөөд түүний дурлалын романс тийм ч зузаан биш. Дэлдэн чих, төрөлхийн том хөхөөрөө имиж хийх дуртай Э.Оюунбилэг гоо сайхны мэс заслаас хүртэл татгалзаж, өөрийнхөөрөө гунхаж явахыг илүүд үздэг гэнэ лээ. Энэ нь ч бараг дээр биз.


Тэгвэл ээж болоод удаагүй байгаа түүний бас нэгэн нандин хөргүүд олонд дэлгэгдээд авч. Жирэмсэн үеийн нандин мөчүүдээ их л эротик байдлаар харуулж байсан Э.Оюунбилэгт нууцалсан зургууд ч нэлээд байжээ. Модель бүсгүйн эдгээр зургуудыг хамтран ажилласан студиэс нь дэлгэсэн бөгөөд хөл хүндтэй ч гоё сайхнаараа байж чаддаг болохыг нь ихээхэн онцолжээ.