Жүжигчин Б.Ариунцэцэг ээлжит амрагаараа жүжигчин Батушкаг сонгов уу


Хошин урлагийн “Эмоци” продакшины жүжигчин Б.Ариунцэцэг ганц бие ээж болоод хоёр жилийн нүүрийг үзэж буй. “Outlaw” хамтлагийн дуучин Б.Чинзоригтой ханилж, хөөрхөн охины ээж аав болцгоосон ч хосууд хамтдаа олон жилийг туулж чадаагүй.

Дуучин залуу хилийн чанадад ажиллах нэрээр багагүй хугацаанд хол байсан төдийгүй залилангийн хэргээр эгээтэй л хэцүү нэртэд “морилчихоогүй” гэдэг.


Эх орондоо ирсэн ч эхнэр, хүүхэд дээрээ эргэж очих нүүргүй болсон түүний талаар жүжигчин Б.Ариунцэцэг “Нөхрөө уучилсан, гэхдээ цаашид хамт байх боломжгүй” хэмээн тайлбар хийсэн удаатай.

Түүнээс хойш өөрийн уран бүтээл, бяцхан охиндоо анхаарал хандуулж яваа царайлаг, авьяаслаг бүсгүй маань саяхнаас шинэ дурлалтайгаа учраад байгаа сурагтай. Тэр нь жүжигчин Батушка буюу Т.Баттулга.
Нэлээд олон жилийн өмнө дуучин Наратай хамт амьдарч байсан жүжигчин Батушка өдийг хүртэл ганц бие яваа нэгэн бөгөөд энэ удаад жүжигчин Б.Ариунцэцэгтэй нэр холбогдоод байна.

Тэрбээр жүжигчин бүсгүйтэй хамт авахуулсан зургуудаа их л онцолж ил гаргасан бол, Б.Ариунцэцэг ч түүнд их л хүндэтгэлтэй ханддагаа нуусангүй.

Юутай ч, урлагийн ертөнцөөс шинээр гарч буй тэдний харилцаа үерхэл төдий үргэлжлээд дуусах уу. Аль эсвэл амьдрал болон цэцэглэх үү гэдгийг харах л үлдлээ.