“Шуранхай”-н Б.Номин-Эрдэнийн хайр одоо ч хуучраагүй

Уртын дуучин Г.Эрдэнэчимэг, Д.Үүрийнтуяа нартай нийлж байгуулсан “Шуранхай” хамтлагаараа нэг үе олныг байлдан дагуулж явсан дуучин Б.Номин-Эрдэнэ одоо хайрын романсаараа шагшруулж байгаа.

Балетчин залуутай үерхэж, ханилж суух дээрээ тулсан ч уран бүтээлийн ажлаас үүдэн хоёр тусдаа байсаар аргагүйн эрхэнд холбоогоо тасалсан гэдгээ тэр нуудаггүй. Харин ч бүтэлгүй дурлал нь араасаа жинхэнэ хайр дурлал дагуулж, дуучин бүсгүй тийм ч удалгүй айлын эзэгтэй болсон түүх бий.


Намбалаг, даруухан залууг ханиараа сонгосон Б.Номин-Эрдэнэ хөөрхөн хүү төрүүлээд уран бүтээлээсээ түр хөндийрсөн. Ганц нэг реклам сурталчилгаанд тоглосноос өөрөөр олны өмнө харагдахаа больсон дуучин бүсгүй маань халуухан хайр дурлалдаа одоо ч “шатаж” яваа бололтой. Аз жаргалтай агшин бүрээ сонсогч фэнүүдтэйгээ ийнхүү хуваалцжээ.
Нөхрөө хардаж, өөрийг нь элдвээр гоочилсон ахимаг насны эмэгтэйчүүдэд жинтэйхэн хариулт өгч, хагас нүцгэн зургуудаараа “тэсрэлт” хийж чадсан дуучин Б.Номин-Эрдэнэд урлагийн тайзаас илүүтэй гэр бүлийн амьдрал нь жаргал амтлуулсан нь мэдээж.

Тиймдээ ч, хамтлагийн хоёр гишүүн шигээ олон хүүхэд төрүүлээд аз жаргалаа чимээгүйхэн эдэлж суугаа нь энэ.