Б.Болдсайхан эмч аялангаа ажиллана

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий эмч Б.Болдсайханыг сумын эмчийн ажлыг нэр төртэй биелүүлж явсныг нутгийн ард иргэд ам булаалдан ярьдаг.

Тэрээр зуны амралтаараа аялангаа орон нутгийн хүүхдүүдэд эмнэлгийн үйлчилгээ туслалцааг үнэ төлбөргүй үзүүлдэг гэдгээрээ бусад эмч нараас ялгаатай. Тэгвэл тэрээр маргаашнаас Өгий нуурын эрэгт хүүхдүүдэд эмнэлгийн үзлэг, үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Тэрээр энэ тухайгаа “4 дэх үдээс хойшоос Бүтэн сайны өдөр хүртэл Өгий нуур, Хашаат, Орхоны гүүр, 3Булаг, Цэнхэр сумын: зүрхний мэс засалд орох хүүхэд, том хүн байвал: Өгий нуурын эрэг, амралтын ойрхон үзнэ. УБ ирж очих чирэгдэлгүй, төлбөргүй” гэжээ.