Хулгана жилтнүүд олон найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүлэх дуртай ч жинхэнэ үнэнч сайн найз гарын таван хуруунд л багтдаг. Ерөнхийдөө ашигч хүмүүс. Гэхдээ энэ нь муу зүйл биш ээ, харин суусан газраасаа шороо атгадаг, гүйлгээ ухаан сайтай гэж хэлж болно.

Байнгын сэтгэлийн шаналал, хурц зан авир сэтгэлийн гүнд нь нуугдаж байдаг ч тэр бүгдийгээ нууж төлөв даруу, тайван, бас хөгжилтэй байж чаддаг. Үүнийг нь мэдэхэд өнгөцхөн харах, шинэхэн танилын хүрээ ер тус болохгүй. Харин удаан үөрхэж найзалсан, хамт амьдарсан хүмүүс л энэ бүгдийг нь ойлгоно.

Тэд ихэнхдээ эмх замбараагүй байдлыг үүсгэж, хэрүүл шуугиан дэгдээгчид. Өөрөө хов зөөх дуртай ч бусдын хов яриаг нэг их тоож үздэггүй. Тэдний хий хоосон дүрсэлж ярих, мөрөөдөх, бусдыг итгүүлэх чадвар нь өндөр хөгжсөн. Энэ чанараараа сайн гэж магтагддаг ч шүүмжлэлд өртөх нь бий.

Бусдын зөвлөмж, шүүмжлэлийг ойшоож үзээгүйгээс том алдаа гаргах нь тэдний дунд элбэг.

Хулганууд улс төрч, жүжигчин болбол амжилт олно.

Хулгана жилтний сайн тал нь, нэг юманд маш үнэнч байж чаддаг, зорьсон зүйлийнхээ эцсийг нь үзэхийг хичээдэг. Тэр нь бүтэлгүйтсэн ч өөдрөг бодолтойгоор урагш тэмүүлдэг.

Бодож санасан бүхнээ юугаар ч хязгаарлахыг хүсдэггүй.

Өнөөгийн бодит байдалдаа дасан зохицож, байгаадаа сэтгэл хангалуун байж чадвал амьдралаа сайн авч явахад тань төвөг учрахгүй.

Эр, эм ямар ч хулгана жилтэн шударга, шаргуу хөдөлмөрөөр биш өөртөө амар хялбар аргаар, заримдаа бүр заль мэхээр амьдрахыг эрмэлздэг. Тэд биеийн хүчнийхээс илүү оюун ухаан шаардсан ажил хийх дуртай. Мөнгийг олсныхоо хэрээр үрж, бусдад зээлдүүлэх үедээ хайр найргүй “цацдаг”.

Гэр бүл төлөвлөж байгаа бол луу жилтэнтэй хувь заяагаа холбовол хоёулаа бие биедээ эрч, хүч ухаан хайрлана. Үхэр жилтэн түүнийг тайвшруулж, түүнтэй хамт байхад айх аюулгүй тайван байх бол бич жилтэн танд ихээр татагддаг. Харин морь жилтэнтэй жинхэнэ зөрчилдөх болно. Эмэгтэй морь, эрэгтэй хулгануудтай таарахгүй гэдгийг зөвлөе