Үхэр жилтнүүд олон үггүй, дуугүй, тэвчээртэй, аливаа зүйлд хандахдаа биеэ барьж тайван хандаж чаддаг. Тэр бүр хүнд анзаарагддаггүй, төлөв даруу. Удаандуу хөдөлгөөнтэй хүмүүс. Аливаад хандахдаа нягт нямбай, арга зүй сайтай.

Бусдыг өөртөө илэн далангүй байлгаж чадах авъяастай, хүмүүс ч түүнд бүхнээ ярих дуртай байдаг. Эргэн тойрноо сайн ажиглаж, тэр талаараа ганцаараа эргэцүүлж бодож суух дуртай.


Зарим зүйлд дээрэнгүй ханддагаасаа болж шүүмжлэлд их өртдөг. Ямар ч үед түүнтэй аль болох зөрчилдөхгүй байх нь дээр. Учир нь хэнийг ч, яаж ч магадгүй хүмүүс. Түүний зам дээр хөндөлсөхийг оролдсон хүн хэзээ ч сайнаа үзэхгүй. Тэд толгойлогч, удирдагч хүмүүс байдаг. Үхэр жилтнүүд ерөнхийдөө хаалттай, оньсого шиг байдаг ч нээж ярих хүндээ маш илэн далангүй байж чаддаг.

Түүний ердийн тайван байдлыг алдагдуулах аливаа шинэ өөрчлөлтөнд туйлын дургүй. Ёс заншил, уламжлалыг дээд зэргээр баримтлагч. Мөн нэлээн эзэрхэг зантай. Гэр бүлийнхээ сайн сайхны төлөөх үйлсэд маш хичээл зүтгэлтэй ажилладаг. Тэднийхээ төлөө юугаа ч зориулахад бэлэн. Үхэр жилтэнд аль болох чөлөөт мэргэжил тохирно. Оюун ухаан, биеийн хүч алиныг нь ч шаардсан ажлыг шаламгай, арга зүй сайтай хийж чадна. Тиймээс тэд сайн удирдагч байж чадна.

Хөдөө аж ахуйн салбар танд чамгүй үр өгөөж авчирна. Харин худалдаа, олон нийттэй харьцах, байнга аялж явдаг ажил түүнд тохиромжгүй.

Эмэгтэй үхэр жилтнүүд гэр орон, ахуй амьдралаа хэнээс ч илүү сайн авч явдаг. Харин эрчүүд нь гэр бүлдээ маш хайртай, халамж сайтай, тэднийхээ төлөө бүхнээ зориулдаг хүмүүс. Тэдний хардах нь ховор байдаг ба хайр дурлалдаа үнэнч байх нь нэгдүгээрт тавигддаг бөгөөд үүнийгээ хэзээ ч зөрчдөггүй.

Амьдралаа тахиа жилтэнтэй хамт өнгөрөөвөл гайхамшигтай сайхан, аз жаргалтай байна.
Хулгана жилтэнтэй мөн санаа нийлж сайхан амьдарна. Тэр танд үхэн үхтлээ үнэнч хэвээрээ хайрлах болно.

Могой жилтэй хүнтэй муугүй тохирох ч тэр таныг олон дахин хуурах болно. Гэхдээ үргэлж ухаалаг байж таныг хэзээ ч хаяхгүй.

Бич жилтэн үхэр жилтэнд ухаангүй татагдах болно. Түүнтэй харьцаагаа сайхан чигээр нь хадгалахыг хүсвэл үхэр жилтнээс уран сэтгэмж их шаардагдана.