Жаргалтай хүмүүс бусдад атаархдаггүй, муулдаггүй, өрсөлддөггүй!

Би нэг тийм жаргалтай хүмүүст дуртай..Ажил нь бүтсэн ч бүтээгүй ч, БОЛГОНОО гээд инээдэг тийм “жаргалтай”Угаасаа жаргалтай болохоороо тэд бусдад атаархдаггүй, муулдаггүй, өрсөлддөггүй..

Зүгээр энгийн кофег ч нүдээ анин байж амталж уудаг, хоолыг бүр үнэн сэтгэлээсээ хүртдэг, өвс навч, цэцгийг, эрвээхэйг, үүлийг, нарыг, бас салхийг ажигладаг..тэд хөгжимд дуртай, номонд дурладаг, инээдэнд татагддаг,тэврэлтэнд, бас ганцаардалд хайртай.. сайхан харагдах, бусдад таалагдах, өөртөө үнэн байхын чухлыг мэддэг.. будаж янзалсан царай, засаж аялуулсан үс, дэгжин болоод цэгцтэйхэн хувцас зүүсгэл, тоос тогтоогүй гутал.. цагтаа ирэх хүнийг тэд нэг цагаар илүү эрт босжээ гэдгийг ойлгодог..сайхан харагдаж байгааг нь харамгүй хэлдэг…”жаргалтай хүмүүсийн үг бусдад инээмсэглэл өгдөг..”

Би нэг тийм жаргалтай хүмүүст дуртай.