Ч.Цэлмүүний экс нөхөртэй дэр нэгтгэсэн дуучин бүсгүй хэн байв

Дуучин Ч.Цэлмүүний ачаар олонд танигдаж тэр хэрээрээ бизнес нь багагүй өргөжөөд авсан хүн бол түүний экс нөхөр Б.Алтанхайрхан. 100 айлын барилгын материалын дэлгүүрийн эзний хүү гэгддэг тэрээр хоёр жилийн өмнө нэгэн бүсгүйтэй дэр нэгтгэж, хүүхэдтэй болсон талаар хэвлэлүүд бичиж байв.


Тэгвэл Б.Алтанхайрханы хоёр дахь амьдралын эзэн нь охидын “Honeymoon” хамтлагийн дуучин О.Золоо байжээ. Тэрээр 2018 онд Солонгос улсад амаржиж, Б.Алтанхайрханы хүүхдийг төрүүлсэн байна.

Харин өнгөрсөн амралтын өдөр дуучин О.Золоогийн төрсөн өдрөөр Б.Алтанхайрхан “Range rover” маркийн автомашиныг “Би чамд хайртай” гэсэн бичигтэй сагс дүүрэн цэцгийн хамт бэлэглэжээ.


О.Золоогийн хувьд өмнө нь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж нэр холбогдож байсан.


Тэрээр “Honeymoon” хамтлагийн анхны гишүүдийн нэг бөгөөд рок попын ертөнцөд 10 гаруй жил дуулж буй. Тус хамтлаг бусад охидын хамтлагийг бодвол илүү хөдөлмөрлөж, хэв маягаа алдахгүй яваа хэмээгддэг, царай зүсээрээ ч тэр хоорондоо тун төстэй.