Загвар өмсөгч А.Оюунбилэг сүйн бөгж зүүв
‘Мongolia’s next top model’ шоу нэвтрүүлгийн оролцогчдоос чхамгийн сайхан биетэй загвар өмсөгчөөр тодорч байсан А.Оюунбилэг сүйн бөгжний эзэн болов.

Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард амаржиж бяцхан охины ээж болсон.
Тэгвэл А.Оюунбилэгийн охины аав, түүний найз залуу гэрэл зурагчин Б.Очхүү өнгөрөгч баасан гаригт хайртай бүсгүйдээ зориулж бяцхан хүлээн авалт зохион байгуулж, сүйн бөгж бэлэглэн “Миний гэргий болооч” гэж гуйжээ.


Ёслол төгөлдөр бүхий уг хүлээн авалтад загварын ертөнцийнхнөөс гадна олны танил бүсгүйчүүд залуус уригдан очиж, гэрч болсон байна.