Та эхнэрээ гомдоогоод яахаа мэдэхгүй шаналж явна уу. Тэгвэл уучлалт гуйхдаа хэрхэн үр дүнд хүрэх талаар зөвлөгөө хүргэе.


1. Нүд рүү нь эгцлэн хар.

Энэ нь таны хүндлэлийг харуулж мөн чин сэтгэлээсээ хэлж байгаа гэдэгт итгүүлэх болно. Та хир сайн сонсоно тэр хирээр таны боломж өсөх болно. Хэрвээ хайртай хүнээсээ уучлал эрэх гэж байгаа бол түүний гараас атгах юм уу мөрөөр тэврээрэй.

2. Энгийн бай

Болж өнгөрсөн зүйлд харамсаж байгаагаа санаа зоволгүй хэлж, сэтгэлдээ бодсон зүйлээ нээгээрэй.

3. Дуулгавартай байх

Таны хэлэх үгнээс гадна таны үйлдэл их чухал үүрэгтэй. хэрвээ танд түүнтэй уулзах боломж гарахгүй байвал захиа илгээж, мессеж бичих маягаар уучлал эрж болно.

4. Яриагаа эхлэхдээ шалтаг бүү тооч

Та уучлал гуйхаар оччихоод шууд шалтаг тоочиж эхлэх юм бол таныг хариуцлагаас зугтах гэсэн, юу ч ойлгоогүй амьтан мэтээр харагдуулах болно. Таны хайртай хүн таны сэтгэлийг ойлгож, уучилсны дараа магадгүй та шалтгаан юу байсан талаар зөвлөлдөж болох юм.

5. Байдлыг хүндрүүлэхээс зайлсхий

Яриагаа шууд уучлаарай гэдэг үгээр эхлүүлж болохгүй. Мөн танаас сөргүүлэн асуух асуултад бэлэн байх ёстой. Энэ тохиолдолд хамтрагчийнхаа уурыг хүргэлгүй тэвчээртэй байхаа бүү мартаарай. Учир нь та уучлалт гуйх гэж байгаа шүү дээ. Багахан тэвчээр гаргаагүйгээс болж уучлалт хэрүүл болж дуусах нь бий.

6. Бэлэг бэлдэх

Өөрийн дотно хүнээ аргадаж, сэтгэлийг нь тайвшруулах арга хэрэглэхээс бүү татгалз. Магадгүй та эсрэгээрээ хэзээ ч мартахын аргагүй баярт мөч бүтээхийг үгүйсгэхгүй. Гэхдээ дан бэлэг таны сэтгэлийн үггүйгээр үнэ цэнэгүй юм шүү.

7. Инээлгэх гэж оролд

Та хоёр хэдий нэг нэгээ гомдоосон байж болох ч түүнтэй эелдэг харилцаж, халуун дулаан уур амьсгалаар гунигийг нь мартуулах хэрэгтэй.

8. Төгсгөл хийх

Түүнийг хаа нэгтээ урьж, сонирхолтой яриа өрнүүл. Хүүхэд насныхаа тухай, эсвэл өөрсдийн дурсамжийн талаар ярь. Энэ нь түүний аз жаргалтай мөчүүдийг эргэн сануулах болно.