УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл ганц хүүгийнхээ эхнэрт шалгуур тавихгүй


УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 100 саяын дэнчингээс болоод энэ жил өрсөлдөж чадалгүй хоцорсноо олон нийтэд мэдэгдсэн.

Хор шарандаа АН-ын даргын сунгаанд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тэрбээр улс төрөөс тийм ч хурдан холдохгүй гэнэ. Урт гэзэг, дээлнээс өөр гоёлгүй, даруухан бор бүсгүй улс төрийн тавцан, хувийн амьдралын тал дээр нэлээд өөрчлөгдсөн.


Гал халуун хайраар учирсан гэж тодотгодог гадаад нөхрийнхөө хайр халамжинд бүхнээ даатгадаг Ц.Оюунгэрэл хатагтай гурван ч нөхрийн нүүр үзсэн гэлцдэг. Ганц хүү Б.Идэр-Од нь охид залуусын дунд танил болсон алдартай элэглэгч, хөтлөгч, бизнесмэн залуу бий. Авхаалжтай, сэргэлэн энэ залуу одоогоор ганц бие яваа нь цөөнгүй хүний сэтгэлийг зовоодог бололтой.


Ямартаа л, Ц.Оюунгэрэл хатагтай ирээдүйд ганц хүүг нь хайрлаж, тулж түшиж явах бэрдээ өндөр шалгуур тавьж гомдоохгүй гэдгээ зарлаж суухав дээ. Өөрөө ч анхны амьдрал нь бүтэлгүйтэж, өөдөсхөн хүүгээ хөтлөөд амьдралын түмэн нугачааг туулсан болохоор ирээдүйд бэр болох охиноо дагавар хүүхэдтэй байсан ч хүлээн зөвшөөрнө гэжээ. Мөн хосууд үр хүүхэдтэй болохгүй байсан ч, хүүхэд өргөж авсан ч тэдний асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ амлалаа.