Та хүний газар орох оронгүй, хоол авах мөнгөгүй 7, 8н сар хаягдвал яах вэ? Нутаг нэгт ахан дүүс чинь “тэсээд байж бай, чадах ядахаараа авч байна” гээд хөдлөхгүй бол яах вэ?

МУ өнгөрсөн 5н сард Азийн Хөгжлийн Банкнаас $100н сая долларын зээл, Япон Улсаас $10 гаруй сая долларын буцалтгүй тусламж, Олон Улсын Валютын Сангаас $99н сая доллар COVID-19-нд зориулж тус тус авсан. Энэ бол зөвхөн миний баримттайгаар мэдэх нь.

Гэтэл эдийн засгаа өөд нь татах гэж юу хийв? COVID-19-д өртөөд харьд түгжигдсэн ард түмэндээ зориулж хийв? Энэ $300 гаруй сая доллар хаашаа орчихов?

АНУ ЖДҮ-ээ дэмжээд ЗГ-аас жилийн 2,3-3% хүүтэй зээл олгож бна. Адаглаад МУ иймэрхүү арга хэмжээ авч эдийн засгаа бодож болох бсан.

Гадаадад бгаа иргэд өөрсдийхөө мөнгөөр асар их үнэ төлж монополчлогдсон МИАТ-ын нислэгээр явж бгаа. ЗГ нэг ч төгрөг зарцуулаагүй. Энд өвчтэй, зовлонтой, оюутан хүүхдүүд зөндөө байна.

Таньд ч бас хүний сайхан сэтгэл хэрэг болох өдөр нэг ирнэ. Бид одоо дуу хоолойгоо нэгтгэж МУ-ын ЗГ-аас шаардлага тавих цаг болсон! Тэд бидний нэрээр мөнгө авч хувааж идээд л, улс орныг минь хар саарал жагсаалтанд оруулаад, гэтэл бид нар дотроо хагараад тэднийг өөгшүүлж суудаг. Энэ цаг одоо дуусах болсон!
ЗГ-аас шаардлага тавьж гадаадад байгаа иргэдээ авчрая!

Энэ тусламжийн мөнгө хаана орсныг шаардаж асууя! Адаглаад бага хүүтэй зээл ЖДҮ-д өгөх ёстой! Тэгж байж улс орон минь энэ хямралаас гарах нэг гаргалгаа болно.


Дуугаа нэгтэгцгээе!