50 насандаа харамсахгүйн тулд үүнийг хий

Залуу насандаа анзаараагүй үйлдэл “насны намар” ирэхэд харамсал төрүүлдэг. Ихэнхи 50 орчим настай хүмүүс залуу байх үедээ эдгээрийг хийгээгүйн улмаас харамсах тохиолдол олон байдаг.

Тамхи бүү тат: Хэрэв татдаг бол аль болох хурдан гар. Насны эцэст амьсгалын замын өвчлөл, үрэвсэл, уушигны асуудал, муухай арьс гэх мэт асуудлуудтай нүүр тулахгүйн тулд тамхинаас аль болох холуур байх хэрэгтэй.

Муу хоолноос татгалзах: Сайхан амттай бургер, пицца, шарсан төмс хийжүүлсэн ундааг идэж уух сайхан ч эрүүл мэндийг худалдаж авах ямар ч боломжгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

Ах эгч дүү, аав ээжтэйгээ илүү их цагийг хамтдаа өнгөрүүлэх: Хүний амьдралд дахиж хэзээ ч олдохгүй үнэт зүйлс гэж бий. Тэдний нэн тэргүүнд гэр бүл, аав ээж байх ёстой учир завгүй амьдралаасаа түр ч болтугай хөндийрөн хайртай аав ээж, ах эгчтэйгээ цагийг өнгөрүүлээрэй.

Нарны хамгаалалтын тос түрхэлгүй хурц наранд явах: Хурц нар арьсыг маш их хордуулж, гэмтээдэг. Ийм учраас хөгширөх үедээ эрүүл сайхан арьстайгаа үлдэхийн тулд нарны хамгаалалтын тос, түрхлэгийг байнга хэрэглэж занш.

5. Дасгал хөдөлгөөн хийх: Одооноос идэвхитэй амьдралын хэмнэлтэй болвол 50 нас хүрээд та хөдөлгөөний дутагдлаас үүдсэн янз бүрийн асуудлаас айлтгүй болно.

Бага орлоготой байсан ч хамаагүй мөнгө хадгалж сур: Уйтгартай, хэрэгцээгүй мэт санагдаж болох үйл явц ч гэлээ өнөөдөр бага ч болов мөнгө хурааж байсандаа баярлах өдөр танд хэзээ нэгэн цагт тохионо.

Байгаа зүйлдээ талархалтай хандаж сурах: Өөртөө сэтгэл хангалуун байх, өөртөө итгэх итгэлээс хүний амжилт хамаардаг учраас яг одооноос эхэлж өөрийгөө голохоо зогсоож, хийж бүтээж эхэл. Үүний үр дүн хэдэн жилийн дараа заавал гарна.

Мөрөөдлийнхөө замыг тавь: Хэрэв та загвар зохион бүтээгч болохыг хүсдэг хэрнээ яг одоо нягтлан хийгээд сууж байгаа бол, дэлхийг тойрон аялах мөрөөдлөө бүр мартчихсан явж байгаа бол яг өнөөдрөөс эхэлж, юуг ч хойш тавилгүй, мөрөөдлийнхөө төлөө ажиллаж, сурч эхэл. Эргээд харахад юунд ч харамсахгүй амьдралыг өөрөө бүтээ.

Нойроо сайн авах: Сайн унтаж амрах бол эрүүл хооллолтоос ч илүү хүний эрүүл мэндэд хэрэгцээтэй зүйл.

Шүдэндээ анхаар: Биеийн бусад эрхтэн системээс ялгаатай нь шүдний өвчлөл улам л хурдацтай газар авч, даамжирдаг онцлогтой учир залуу насандаа шүдэндээ сайтар анхаар.

Эд хөрөнгөөс илүү дурсамж хуримтлуул: Их олон үнэтэй эд зүйл цуглуулсандаа баярладаг хүн тун ховорхон. Үүний оронд сайхан дурсамж, туршлагыг хуримтлуулахад цаг, мөнгөө зарцуул.

Хандив өргөж сур: Бусдад өгөх нь бусдаас авснаас илүү сэтгэл ханамж, баяр баясгаланг өгдөг. Тийм учраас таны тусламж хэрэгтэй байгаа газарт тусламж хүргэхээс битгий татгалзаарай.

Айдсаа даван туул: Хийхээс үргэлж халширч, зайлсхийдэг байсан зүйлээ зориг гарган хийгээд, оролдоод үз. Үр дүнд нь та харамсахгүй л боловуу. Айдсаа даван туулах гэдэг өөрөө хамгийн чухал сорилтуудын нэг мөн.

Ном унш: Хангалттай их цагийг ТВ үзэж, видео тоглоом тоглож өнгөрөөхгүй яавдаа гэж нэг ч 50 настай хүн хэлэхгүй. Яагаад гэвэл танин мэдэхүй, мэдрэмжийг хөгжүүлэх хамгийн чухал зүйл бол ном. Ялангуяа өнөөдрийн техник технологи өндөр хөгжсөн эрин зуунд ном уншихаас битгий хойш суугаарай.

Аял: Аялах нь зөвхөн сонирхолтой, адал явдалтай төдийгүй хувь хүнийг маш их өөрчилж, хөгжүүлдэг олон талын давуу талтай билээ.