Нэгэн цагт охид залуусын цөсийг хөөргөж явсан Гала хамтлагийн ахлагч асан Ч.Ану буюу Ч.Уранхолбоо сүүлийн хэдэн жил Ч.Уянхолбоо, Ч.Номинхолбоо гэх төрсөн эгч дүүстэйгээ нийлж, олны өмнө гарах болсон. Эгч дүүсийнхээ бизнесийг өөрийн нүүр царайгаар дэмжиж олонд таниулж яваа гэхэд болно.


Хөөрхөн сайхнаараа гайхагддаг эгч дүүс Австриалын мэргэжлийн үс арчилгааны KooSwalla брэндийн Монгол дахь нүүр царай болж ажиллахаар болжээ.
Дуучин Ч.Ану “Миний үс унадаг. Анхны төрөлт дээр яг урдуураа тасарч унасан байсныг нь сүүлд зургуудаас хараад мэдэж байлаа. Сүүлийн хоёр төрөлт дээр би үсээ унагахгүй байх тал дээр анхаарч, маш их хичээсэн учраас унаагүй. Эмэгтэй хүн доороосоо даарахгүй байх хэрэгтэй, ялангуяа савнаас. Уламжлалтын маш сайн эмч нараас би зөвлөгөө авч байсан. Тэдний хэлж буйгаар төрсний дараа доороосоо даарахгүй бол маш сайн гам болдог. Чихээ мөн байнга бөглөж, малгай өмсөж явдаг. Чихээр нэвт салхилвал мөн хий хөдөлдөг. Төрөөд усанд хурдан орох шаардлагатай, харин усанд орчихоод өөрөө гэртээ даарахгүй байж байвал болно” гэж төрөх насны бүсгүйчүүдэд зөвлөдөг.