Үйлийн үрийг эдэлж бардаг гэсэн шүү, үр хүүхэддээ үлгэр дууриалалтай амьдарч дуус эрчүүд минь!!!!

Налайхад байхад хажуу айлын 4 хүүтэй 60 гарч яваа насны эхнэр нөхөр амьдардаг байсан. Хөвгүүд нь том эрчүүд ээлжлээд архидаад согтуу гэртээ ирнэ аавдаа агсан тавина. Аавыгаа заримдаа орилуулцан гар хүрнэ.

broken glass

Аав нь хөвгүүдээсээ зугтаахаар араас нь хайж олоод аавыгаа гэртээ хүлчихээд л аавыгаа дэглээд тамлана. Нэг өдөр манай гэрт хажуу айлын гэрийн эзэн нь танайд хонох гэсийн том хүү намайг ална гээд агсан тавиад байна. Дулмаа минь хүн хөгширнө гэдэг хэцүү юмаа гэхэд эмээ минь цай аягалж хоол дөхүүлж өгсөнөө Жамцаа чи залуудаа эхнэрээ яаж хаяаж явсанаа сана ,том гэдэстэй байхад нь нэг биш нэлээн олон удаа зодож байснаа сана.

Юм ээлжтэй шартай омоглон эцгийн үр удам эцгээсээ илүү гарна уу гэхээс дутдаггүй юм. Одоо яахавдээ Жамц минь үйлийн үрээ тарьсан хүн зоригтой үр шимээ хүртэж дээ… 4 хүү ч чанга даа чанга… Эрийг нас ,Уулыг цас дарж цаст уулын цагаан барс улаан шоргоолжнд идүүлдэг жам гэж эмээ минь хэлэхэд Жамц гуай би нээрээ арай л тэнэг байсан л даа гэж санаа алдаж байсан санагдаж байна…

Хамгийн аймшигтай нь эрэгтэй хүүхэд эцгийнхээ шийрийг хатаадаг .Буруу өссөн эрэгтэй хүүхэд өс санаж хариугаа авдаг .Буруу ишилсэн сүх мэт эргэж чиний ясыг таших аюултай тул хүүтэй аав нар жаахан хөвгүүдэдээ зөв үлгэртэй амьдраарай

Үйл үйлээ дагаж үнээ тугалаа дагадаг юм шүү. Нэгийн бодож хоёрыг тунгаан нэгдэх өдрөө эрч хүчээр дүүрэн эхлүүлээрэй